Ам алдвал барьж болохгүй. Бидний хэлж байгаа үг бидэнд болон бусдад туслаж, биднийг өвтгөж, эсвэл урамшуулж ч чаддаг. Юуг хэрхэн, яаж, яагаад хэлэхээ мэдэх нь хүнд байдаг чухал чанарын нэг юм. Энэ нь ялангуяа харилцааны чадварын гол төв цэг. 

Тэгвэл хэлэх үгэндээ багахан л өөрчлөлт гаргахад өөртөө болон бусдад хандах хандлага тэр чигтээ өөрчлөгдөх боломжтой. 

Хандлагаа өөрчлөх 8 өгүүлбэрийг жишээ болгон хүргэе.


1. Юу ч өөрчлөгдөхгүй. → Би өөрийн харах өнцгөө өөрчлөх чадвартай.

Өөрчлөгдөж болдоггүй зүйлс байдаг нь мэдээж. Жишээлбэл, бид аравхан хоногийн дотор 10 см өндөр болж чадахгүй. Үүнийг өөрчилж чадахгүй ч, үүнийг харах өнцгөө өөрчилж чадна. Нөхцөл байдлыг нэг эргэж хараад, болж байгаа зүйл рүү нь анхаарлаа хандуулах хэрэгтэй.

2. Би хангалттай сайн биш. → Би өөрийнхөөрөө л сайн

Хэн нэгэн хүүхэд байхад чинь алдаа гаргахад чинь таныг чадахгүй, чадваргүй гэж хэлж байсан уу? Үүнээс болоод аливаа зүйлийг хийх бүртээ өөртөө эргэлзэж, үл итгэдэг болсон уу? Тэгвэл энэ бүхнээ мартаад өөрийгөө урамшуулж, өөртөө эргэлзэх эргэлзээгээ яг одоо хаяарай. Бүжиглэж чаддаггүй гэж хэлж байсан бол яг одоо хөгжмөө асаагаад өөрийнхөөрөө л бүжиглэ. Хуучин таагүй мэдрэмжээ ардаа үлдээгээд яг одоо байгаа өөрийнхөө нөөц, боломж, чадамж бүрийг ашиглаарай.

Хүмүүс намайг жинхэнэ таньж мэдвэл надад дуртай байхаа болино vs. Би өөрийн чадвартаа итгэлтэй, чадвартай хүн

Энэ харан өнцөг нь нэг төрлийн синдром юм. Энэ нь бидний төсөөлдгөөс ч олон хүнд байдаг байна. Эцэстээ энэ харах өнцөг нь биднийг харанхуйд ганцаараа суух эрмэлзэлд хүргэдэг. Өөрийн амжилт, айдсыг холбож чадахгүй үед маш их стресс, цухалдал гарч ирдэг. Иймэрхүү хандлагаас болоод бид өөрийн гаргасан ололт амжилтыг аз гэж үзэх хандлагатай болдог. Гэтэл үнэн хэрэгтээ бидний бүтээсэн ололт амжилт бүр бидний өөрийн чадвар, чадамж, хичээл зүтгэл, нөр их хөдөлмөрөөс улбаатай шүү дээ. Энэ төрлийн хандлага эцэг эх, багш нь магтахгүй, хэзээ ч байгаа амжилтанд нь ханахгүй, үргэлж л үүнээс илүү байх ёстой байдлаас үүддэг байна.

3. Шударга биш байна. → Би өөрийн амьдрал дахь саад бэрхшээлүүдтэй нүүр тулах чадвартай. 

Амьдралд шударга биш санагддаг олон зүйл байдаг. Тэр тусмаа бид саад бэрхшээл, асуудалтай тулгарах бүртээ шударга биш гэж бодох хандлагатай байдаг. Болж буй нөхцөл байдлыг бусадтай харьцуулан шударга ёсыг эрэн хайх нь эцэстээ бухимдал, цаг үрэх л ажил болно. Харин асуудал, бэрхшээл бүрээ шийдэл, бүтээл хийх боломж болгон харах хэрэгтэй. Ингэснээр хохирогч биш харин эрж хайгч, амьдралын аялагч болох юм.

4. Би үүнийг хийж чадахгүй. →  Би оролдоод үзье.

5. Би үргэлж бүтэлгүйтдэг. → Шөнө дуусахад нар манддаг шиг, бүтэлгүйтэл, асуудлыг шийдсэнээр амжилт ирдэг.

6. Би огт сурч чадахгүй. → Би үргэлж шинэ чадвар сурч, өөрийн амьдралын бүхий л хэсгийг сайжруулж чадна.

7. Ямар бүрхэг өдөр вэ? → Би өдөр бүрийг баяр хөөр, гэрэл гэгээгээр угтдаг.

8. Би өөрчлөлтөөс айж байна. → Би шинэ туршлага, шинэ боломж, шинэ найдварт нээлттэй.

9. Алийг нь сонгохоо мэдэхгүй эргэлзэж байна. → Надад маш олон сонголт тулгарч байгаа ч би хамгийн шилдгийг нь сонгож чадна.