Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар /НМХГ/-аас хүнсний аюулгүй байдалд хийсэн шалгалтынхаа талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Мэдээллийн үеэр "Энэ оны III улирлын байдлаар НМХГ-аас хүнсний аюулгүй байдал болон эм, эмийн бүтээгдэхүүнд хяналт шалгалт хийсэн. Шалгалтаар 142 нэр төрлийн 4465 ширхэг, 17 кг бүхий нийт 83 сая төгрөгийн үнэ бүхий чанар, аюулгүйн байдал алдагдсан, шавьжийн ялгадсаар бохирдсон бүтээгдэхүүн хураан авч, устгалд орууллаа.

Мөн Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй 14 терминалиар орж ирсэн 16 нэр төрлийн 136.6 сая төгрөгийн эмийг хураан авч, устгасан. 

Үүнээс гадна 13 нэр төрлийн 7.4 тонн 5320 ширхэг буюу 114 сая төгрөгийн үнэ бүхий чанарын шаардлага хангаагүй дарс, мөн чанар, аюулгүй байдлын шаардлага хангаагүй 34.8 тонн алим, 376000 ширхэг тамхийг хураан авч устгасан, 790 кг даршилсан ногоог тухайн экспортлосон улс руу нь буцаасан" гэдгийг хэллээ. 

Мөн иргэнээс НМХГ-т ирүүлсэн гомдлын дагуу Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, Голомт хотхоны 32A тоотод байрладаг "Ханару март" дэлгүүрт хяналт шалгалт хийсэн. 

Энэ шалгалтаар хугацаа нь дууссан 45 нэр төрлийн 22 сая төгрөгийн барааг илрүүлэн битүүмжилсэн. Хаяг шошгын зөрчилтэй 41 нэр төрлийн 11 сая төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг мөн битүүмжилсэн. Гаалийн хяналтын талбайгаар бичиг баримтын зөрчилтэй, хугацаа нь дуусаагүй ч хэрхэн яаж орж ирсэн нь тодорхойгүй 29 нэр төрлийн бүтээгдэхүүнээс дээж авч лабораторид шинжлүүлэхээр өгсөн байгаа.

Яагаад шинжилгээнд өгсөн бэ гэхээр МХЕГ-аас импортын мэдэгдэл, гаалийн бүрдүүлэлт авч улсын хилээр нэвтрүүлэх ёстой байдаг. Гэтэл эдгээр бүтээгдэхүүн нь гаалийн мэдүүлгээр орж ирээгүй, ямар ч мэдэгдэл аваагүй, хэрхэн яаж орж ирсэн нь тодорхойгүй бараа бүтээгдэхүүн байна. Эхний ээлжид шинжлүүлнэ. Дараа нь хууль хяналтын байгууллагад шилжүүлнэ.

"Ханару март" 2018 он гарсаар БНСУ-аас нийт 4 удаа таталт хийсэн байна. Эдгээр бараа бүтээгдэхүүний таталт дотор хугацаа нь дууссан, дээрх зөрчилтэй бүтээгдэхүүнүүд нь орж ирээгүй байгаа юм. Тиймээс үүнийг тодруулахаар хуулийн байгууллагад хандаж шалгуулахаар шийдээд байна " гэдгийг мөн ярилаа.


Хадгалах хугацаа дууссан, чанар стандартын шаардлага хангаагүй бүтээгдэхүүнүүд: