ВАШИНГТОН. /TASS/. АНУ-ын Батлан хамгаалахын яам хувийн компаниудтай Америк, Мексикийн хилд хана хэсэгчлэн барих гэрээ байгуулжээ. АНУ-ын Батлан хамгаалах яамны хэвлэлийн албаны мэдээлснээр, талууд 976 сая ам.долларын гэрээ байгуулсан байна.

БХЯ Техас муж улсын “SLSCO” компанитай 789 сая ам.долларын гэрээ байгуулжээ. “SLSCO” компани Нью-Мексико муж улсын хилд хана барих аж. Харин 187 сая ам.долларын хоёр дахь гэрээг БХЯ Монтана муж улсын “Barnard Construction” компанитай байгуулжээ. Тус компани нь Аризона муж улсад хана барих ажлыг гүйцэтгэх юм байна. 

Өмнөд хилд хананы 91 км орчим урт хэсгийг барихад 1 тэрбум ам.долларыг зарцуулах зөвшөөрлийг өмнө нь АНУ-ын Батлан хамгаалахын сайдын үүрэг гүйцэтгэгч Патрик Шанахан олгосон юм. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг