Нүхтийн автозамаас Хан-Уул дүүргийн  4 дүгээр хороо буюу нэгдсэн эмнэлэг хүртэлх 712 у/м автозамыг холбох ажлын хүрээнд тус автозамыг 2020 оны 10 дугаар сарын 11-ны өдрийг хүртэл хаахаар болжээ.

Энэ талаар нийслэлийн Автозамын хөгжлийн газрын орлогч дарга Э.Мөнх-Од “Нүхтийн автозамаас Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэг хүртэлх 712 у/м автозамыг холбоно. Тодруулбал, автозамд цементээр бэхжүүлсэн суурь, өнгө хучилт хийхээр төлөвлөсөн. Тус автозам ашиглалтад орсноор Наадамчдын автозамын хөдөлгөөн 30 хувиар буурах ач холбогдолтой. Хоёр автозамыг холбох юм” гэв.

Тус автозамыг хаасан үед зураглалын дагуу түр замаар зорчихоор хөдөлгөөнийг зохион байгуулсан байна. Иймд иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд түр замаар хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган зорчихыг албаныхан зөвлөлөө.