Нийслэлийн Онцгой комиссын шийдвэрээр “Нэг өрх – Нэг иргэн” коронавирусийн илрүүлэг шинжилгээнд иргэдийг хамруулах аяны хүрээнд Хан-Уул дүүргийн 4, 5, 9, 10, 16, 21 хорооны нийт 6000 гаруй иргэнийг 2020 оны 12 дугаар сарын 04-11-ний хооронд  төлөвлөн ажиллаж байна. Тэгэхдэээ халдвар голомтлон гарсан хороо болон эрсдэл өндөртэй хороодын өрхөөс нэг иргэнийг коронавируст “Ковид-19” халдварыг тандах, илрүүлэх шинжилгээнд хамруулах  юм. 

Өнөөдөр /2020.12.06/  буюу ням гарагийн 14:00 цагийн байдлаар дээр дурдсан хороодын нийт 1875  иргэнийг шинжилгээнд хамруулаад байна.

“Нэг өрх-нэг иргэн” шинжилгээ өгөх цэгүүд:

  1. 4,5 дугаар хорооны иргэд 34 дүгээр сургууль
  2. 9,10 дугаар хорооны иргэд Яармагамбулатори салбар
  3. 16,21 дүгээр хорооны иргэд Буянт-Ухаа цогцолбор сургууль

Хан-Уул дүүргийн Онцгой комисс