Өчигдөр орой Баянзүрх дүүргийн 26-р хороонд “Алтай констракшн”-ий барьж буй Саруул хорооллын барилгын кран унаж, хэд хэдэн машин гэмтээсэн билээ. Тэгвэл үүнтэй холбоотойгоор Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас Хотын төвийн зам дагуу болон орон сууцны барилгатай ойрхон  хөдөлмөр аюулгүй байдлыг хангаагүй газруудад хяналт шалгалт хийхээр болжээ. Эхний шалгах газар нь Хан уул дүүрэг юм.

Хан Уул дүүрэгт одоогоор 60 гаруй барилгын ажил эхлээд байгаа ажээ. Тэднээс зөвшөөрөлгүй 2 барилгын ажил ид өрнөж байна. 

Хан Уул дүүргийн II, III  дугаар хороонд баригдаж буй энэхүү барилгын MGG Капитал компани барьж буй. Уг ажил иргэдээс ирсэн гомдлын дагуу шалгаж Улсын прокуророос үйл ажиллагааг нь зогсоох тогтоол гаргаад байгаа ажээ. Гэсэн хэдий боловч үйл ажиллагаагаа үргэлжлүүлсээр байна.

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас явуулах өнөөдрийн шалгалтаар дахин шаардлага тавьж тог цахилгааныг нь таслах хүртэл арга хэмжээ авах ажээ.