Нийслэлийн Газрын албанаас Хан-Уул дүүрэгт 2 авто замын ажлын газар чөлөөлөлтийг хийлээ. Дээрх 2 авто замын нөлөөлөлд нийт 14 нэгж талбарын 29098 м2 газар өртсөн бөгөөд 2.5 км авто замыг шинээр тавих ажлын газар чөлөөлөлтийг хийлээ.

Тодруулбал:

  • Хан-Уул дүүргийн 2, 3, 4 дүгээр хороо, Яармагийн гүүрний олон төвшний уулзварын замын ажил,
  • Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Замын цагдаагийн уулзвар орчмын олон төвшний огтлолцол бүхий гүүрэн гарц барих төслийн ажилтай холбогдуулан түр зам барих ажлын газар чөлөөлөлтийг тус тус хийлээ.