Мэргэжлийн хяналтын газраас нийслэлийн нутаг дэвсгэрт баригдаж буй барилга байгууламжид төлөвлөгөөт хяналт шалгалт хийжээ.

Тухайлбал, Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт Төв цэнгэлдэх хүрээлэнгийн сур харвааны талбайн баруун талд баригдаж буй “Мөнхсайн санаа” ХХК-ийн барилгад 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдөр шалгалт хийхэд тус аж ахуйн нэгж нь эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр барилга угсралтын ажил гүйцэтгэж байсан тул “Зөрчлийн тухай” хуулийн 12.1 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтын дагуу шийтгэлийн арга хэмжээг авч эрх бүхий албан тушаалтны албан даалгавраар зөрчлийг арилгуулах хүртэлх хугацаанд түр зогсоохыг даалгасан байна.


Эх сурвалж: Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар