Хятадын олон ангит киноны зураг авалтын үеэр гол дүрийн эмэгтэй жүжигчинг хамтран тоглогч нь өргөх гэж хичээсэн ч бүдчиж буй бичлэг онлайнаар цацагджээ.

“Чин гүрэнд буцах мөрөөдөл” хэмээх киноны зураг авалтын хэсэгт Ли Ланди нь хамтран тоглосон Синь Юнлайг шоолон инээж байгаа нь “behind the scene”-д гардаг. Тус хэсгийн зураг авалтыг амжилттай гүйцэтгэхийн тулд багийн хоёр гишүүн дамнуургаар өргөж зураг авалтыг үргэлжлүүлсэнийг "Weibo"-д тавигдсан бичлэгээс үзэж болно. 


Бичлэг олон нийтэд цацагдаад удаа ч үгүй олон сөрөг сэтгэгдлээр давалгаалах болсон ба эмэгтэй жүжигчинг тухайн дүрд тоглоход “хэт тарган” гэж шүүмжилжээ. Зарим нь Ли Ландигийн жин нэмсэн нь царайг нь дугуй хэлбэртэй болоход нөлөөлсөн гэж AsiaOne мэдээлжээ. 

Үүний хажуугаар Ли Ландиг онлайны сөрөг сэтгэгдэлээс хамгаалсан хэсэг бүлэг байсан бөгөөд “Тэр тарган байсан ч ихдээ 50 кг жинтэй байх. Эрэгтэй жүжигчин түүнийг тэвэрч явахад хэт сул биетэй юм шиг санагдаж байна” гэж нэгэн хэрэглэгч бичжээ.

Ли Ланди эдгээр сөрөг сэтгэгдлүүд нь түүнд нөлөөлөөгүй гэдгийг илэрхийлсэн ба зураг авалтын дараагаас л жингээ хасахаар төлөвлөж байна хэмээн наргиж хэлсэн байна.

Эх сурвалж: https://nextshark.com/