19 настай Хятад охин хамартаа мэс засал хийлгэхээр эмнэлэгт очсон ч мэдээ алдуулагчийн хүнд хэлбэрийн харшлын улмаас амиа алджээ.

Ся Лиа гэх охин Хятадын Гуяан хотын Ли Мэй Канг нэртэй эмнэлэгт уг мэс заслыг хийлгэхээр энэ сарын 3-нд очсон байна. Өдрийн 1 цагт ээж нь охиноо даган эмнэлэгт очсон бөгөөд хүлээлгийн өрөөнд охиноо хүлээн үлджээ. 

Энэ мэс засал нь бусад гоо сайхны мэс заслыг бодвол хөнгөнд тооцогддог, хэдхэн цагийн дотор хийгддэг боловч охин 5 цагийн үед хагалгаанаасаа гараагүй аж. Эх нь санаа зовж эхэлсэн ба эмнэлгийн ажилчдаас охиноо сурагласан байна.

Богино хугацаанд хийгддэг, хялбар гэгддэг уг мэс ажилбарын явцад охин ховор төрлийн хорт гипертерм нэртэй ноцтой хариу үйлдэл үзүүлсэн гэж Хятадын мэдээллийн сувгаар мэдээлжээ. Охины зүрхний цохилт хурдастай нэмэгдэн, маш өндөр халуурсан байна. Үүний улмаас түүний булчин нь татганан, хүчтэй таталт өгчээ.

Охиныг гудамжны эсрэг талын эмнэлэгт хурдан эмчлүүлэхээр шилжүүлсэн ч удалгүй охиныг нас барсан гэж мэдэгджээ.

Энэ явцад охины ээж нь хүлээсээр суусан бөгөөд 8 цагийн үед охиноо аль хэдийн  нас барсаныг олж мэдсэн байна.

Охины ээж "Охин минь зөвхөн хөөрхөн болохыг хүсдэг байсан. Тэр ийм үхлээр үхэх юу ч хийгээгүй" гэж уйлан сэтгүүлчдэд яриа өгчээ. Охин  3900 долларын мэс засал хийлгэхийн тулд  хичээлийнхээ хажуугаар ажил хийн мөнгөө цуглуулсан гэжээ.

Албанынхан уг хэргийн талаар мөрдөн байцаалт явуулахад, дотоод эх сурвалж гэр бүл нь эмнэлгээс нөхөн олговор болох 240,000 долларыг хүлээн авч, гэрээнд гарын үсэг зурсан гэдгийг хэвлэл мэдээллийнхэнд мэдэгдсэн байна.



Эх сурвалж: https://nextshark.com