“Bloomberg” агентлаг дэлхийн хамгийн хямд бөгөөд хамгийн үнэтэй шатахуунтай улсуудын жагсаалтыг гаргажээ. Ингэхдээ мэргэжилтнүүд АИ-95 шатахууны 1 литрийн үнийг харьцуулсан байна.
 
Хамгийн хямд шатахуунтай улсын жагсаалтыг Венесуэль улс тэргүүлжээ. Энэ улсад 1 литр АИ-95 бензинийг 0,01 ам.доллароор худалдан авах боломжтой гэнэ. Удаах байранд 0,28 ам.доллароор Иран улс орсон бол Кувейт улс 3 дугаар байрт бичигджээ. Кувейт улсад 1 литр бензинийг 0,35 ам.доллароор худалдаж байна.
 
Орос улс энэхүү жагсаалтын эхний аравт багтжээ. Тус улсад АИ-95 бензины үнэ 0,72 ам.доллартай байгаа аж.

Харин шатахуун хамгийн үнэтэй улсуудын жагсаалтын эхний гуравт Нидерланд болон Норвеги улс 1,93 ам.доллар болон 2,02 ам.доллароор орсон бол Хонконг улс эхний байрт бичигдсэн байна. Энэ улсад 1 литр АИ-95 шатахууны үнэ 2,09 ам.долларын үнэтэй аж.


Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг