Америкийн “Billboard” сэтгүүлийн гаргасан хувилбараар, 2017 оны хамгийн өндөр орлоготой хөгжимчдийн жагсаалтыг Ирландын "U2" рок хамтлаг тэргүүлжээ. Жагсаалтыг өнгөрсөн баасан гарагт гаргасан байна.  

Тус сэтгүүлийн мэдээлснээр, "U2" хамтлаг 2017 онд 54,4 сая ам.долларын ашиг орлого олсноос 52 сая ам.долларыг нь “Joshua Tree Tour” айлчлан тоглолтоосоо олсон байна.

Кантри дуучин Гарт Брукс 52,2 сая ам.долларын орлогоор хоёрдугаар байрт жагсжээ. Тэрбээр өнгөрсөн оныхтой харьцуулахад 16 байраар дээшилсэн байна. Түүний араас 43,2 сая ам.доллараар Metallica хамтлаг оржээ.

Ингээд хамгийн өндөр орлоготой 10 хөгжимчдийн жагсаалтыг танилцуулъя.

 

  1. U2 - 54,4 сая ам.доллар


2. Гарт Брукс - 52,2 сая ам.доллар

 


3.Metallica - 43,2 сая ам.доллар


4.Бруно Марс - 40,7 сая ам.доллар


5.Эд Ширан - 31,3 сая ам.доллар


6.Lady Gaga - 29,7 сая ам.доллар


7.Билли Жоэл - 29,2 сая ам.доллар


8.Guns N' Roses - 27,8 сая ам.доллар


9. Рожер Уотерс - 27,2 сая ам.доллар



10.Coldplay - 26,5 сая ам.доллар



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг