НЬЮ-ЙОРК. /Bloomberg/.  Саудын Арабын газрын тосны “Saudi Aramco” компани 2018 онд хамгийн ашигтай компаниар тодорсон тухай “Bloomberg” агентлаг мэдээлжээ. Мэргэжилтнүүдийн үнэлснээр, тус компанийн цэвэр ашиг орлого нь 111.1 тэрбум ам.доллар аж.

Энэ үзүүлэлт нь жагсаалтын 2 болон 3 дугаар байрт орсон “Apple болон Samsung” компанийхаас нэлээд давсан үзүүлэлт аж. Өнгөрсөн онд “Apple компани 59.5 тэрбум ам.долларын ашиг орлого олсон бол “Samsung” компанийн орлого 35.1 тэрбум ам.доллар байсан аж.

Bloomberg” агентлагийн мэдээлснээр, “Saudi Aramco” компанийн орлого Apple, Google, Exxon Mobil зэрэг компанийн ашиг орлогоос илүү байжээ. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг