Хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн эртний зурагтай чулууны хэсгийг Өмнөд Африкаас оллоо гэж эрдэмтэд мэдээллээ.

Энэ нь 73 мянган жилийн тэртээх чулуу бөгөөд харагдах байдлын хувьд улаан зос буюу улаан өнгийн шороон будгаар хөндлөн шугам татуулсан жижиг чулуу байх ажээ.

Кейптаун хотоос зүүн зүгт 300 км зайд орших Бломбос агуйгаас олдсон уг чулуун дээрх дүрсийг зарим талаараа чагт тэмдэглэгээтэй төстэй гэж шинжээчид үзсэн байна.

Энэ нь орчин үеийн танин мэдэхүйн судалгаанд хамгийн чухал олдвор юм гэж шинжээчид хэллээ.

Эрдэмтэд дэлхий дахинаас хуучны олон төрлийн сийлбэр олсон хэдий ч уг чулуун дээрх зураг нь хамгийн анхдагч хийсвэр зургийн төлөөлөл болж байна гэж шинжээчид мэдээлэлд дурдав.

Хүн төрөлхтөн зос буюу шороон будгийг наад зах нь 285 мянган жилийн турш хэрэглэж байгаа аж.

"Зураг зурах нь бүх цаг үедээ илүү нарийн байсан байх магадлалтай. Энэ шугамууд чулууны ирмэг хүртэл явснаас харвал үндсэн зураг нь том гадаргууг хамарч байсныг илтгэж байна" гэж археологич Кристофер Хеншилвуд хэллээ.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг