Эхээс мэндлэхдээ 268 грамм жинтэй төрсөн хүүг 3200 гаруй грамм жинтэй болгож, эсэн мэнд гэрт нь буцаахаар болсон тухай Токио хотын эмч нар мэдэгджээ. Ингэснээр хүү хамгийн бага жинтэй төрөөд эсэн мэнд үлдсэн нярай болж байна гэж эмч нар ярьсан байна.

Кэйо их сургуулийн мэдэгдсэнээр, өнгөрсөн жилийн 8 дугаар сардхүүгийн эх 24 долоо хоногтой байхдаа хүүг төрүүлжээ.Ийнхүү хүү нярайн эрчимт эмчилгээний тасагт 6 сар хэвтсэн бөгөөд эмнэлгээс гарахдаа 3200 гаруй грамм жинтэй болсон байна.

“300 граммаас бага жинтэй хүүхдийн эсэн мэнд үлдэх магадлал 50-с бага хувьтай байдаг учир эмнэлгийн ажилтнууд түүний биеийн байдлыг чанд сахисан” хэмээн хүүг асран халамжлах үүргийг хариуцсан ажилтан Такеши Аримицу ярьжээ.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, NHK