Олон улсын эмэгтэйчүүдийн баярыг тохиолдуулан "MyBook” компани Оросын уншигчдын дунд уран зохиолын эмэгтэй алдартай дүрүүдийн жагсаалтыг гаргажээ. 

Энэхүү жагсаалтын эхний байрыг Лев Толстойн “Анна Каренина” романыг гол дүрийг нэрлэсэн байна. Мөн Михаил Булгаковын “Мастер, Маргарита хоёр” романы Маргарита, Гузель Яхинагийн “Зулейха нүдээ нээв” романы Зулейха, Владимир Набоковын “Лолита” романы Лолита нар багтсан байна.

1877 онд анх бүрэн эхээрээ ном болон хэвлэгдсэн "Анна Каренина" роман нь Л.Толстойг дэлхйид алдаршуулсан хоёр томоохон бүтээлийнх нь нэг бөгөөд дэлхийн эмэгтэй хүн бүрийн унших зохиол хэмээн хүлээн зөвшөөрөгдсөн билээ. Орос орны тухайн цаг үеийн нийгмийн байдал, анги давхарга, эмэгтэйчүүдийн эрх, боловсрол зэрэг олон асуудлыг романд гайхалтайгаар хөндөхийн зэрэгцээ дүрүүд, тэдгээрийн сэтгэл зүйн торгон мэдрэмж, хоорондын зөрчлийг нарийвчлан харуулж чадсан бүтээл юм.