Хятадад шинэ төрлийн коронавирусээс сэргийлэхийн тулд цагдаа нарт хиймэл оюун ухаант дуулга өмсгөжээ. Энэхүү дуулга нь хэт ягаан туяаны камераар бүрэн тоноглогдсон аж. Иймээс холоос ирж яваа хүнийг халуурч байгаа эсэхийг мэдэрч, халууныг нь өндөр нарийвчлалтай хэмждэг байна. 

Мөн жолооч нарыг шалган нэвтрүүлэхэд аюулгүй цагдаа нарт аюулгүй хамглаалалтын үүрэг гүйцэтгэх ач холбогдолтой.

Smart Helmet N901 нэртэй уг дуулгыг Шинжений Kuang-Chi технологийн компани үйлдвэрлэжээ.

Одоогоор энэхүү бүтээгдэхүүнийг Хонконг, Шинжин зэрэг хотын цагдаа хэрэглэж эхлээд буй. Энэ мэтээр хиймэл оюун ухаант хэрэгсэл ашиглан эмч, цагдаа зэрэг олон хүнтэй харилцдаг мэргэжилтэй хүмүүсийг халдвараас хамгаалах оролдлогууд хийж эхлээд байна.

Эх сурвалж: https://www.dailymail.co.uk/