Роберт Пэттинсоныг жүжигчин гэдгээр, Сүки Уотерхаусыг супермодель гэдгээр мэдэхээс биш, дурлалт хос байсныг нь гадарласан хүн ховор биз ээ. Их Британийн алдартнууд хувийн амьдралаа нийтээс тун ч амжилттай нууцалж бүхэл бүтэн нэг жил хамт байсан гэнэ. 

Тэд 2018 оны долдугаар сард “Mamma Mia! Here We Go Again” киног Electric Cinema нэртэй кинотеатрт үзсэн аж. Киногоо тараад Лондон хотын гудманд хошуугаа нийлүүлээд их л халуухан байгаа харагдсан гэж E! мэдээлсэн юм. 

Роберт түүнийг тэвэрч, үнэсээд, үсийг нь илбэж үнэрлээд нуусан шинжгүй байсан бол Сүки түүний гарыг үнэсэж, хөтөлж явсан тухай гэрчүүд хэлсэн гэнэ. 

Нэгэн цагт охидыг хуйлруулж явсан Роберт маань дуучин FKA Twigs-тэй гурван жил үерхэж, сүй хүртэл тавьсан ч 2017 оны сүүлчээр цуцалсан. 

Үүнээс өмнө Twilight кинонд хамтран тоглосон Кристен Стюарттай үеэрхэж байсан билээ. Гэвч Кристен Snow White and the Huntsman киноны найруулагч Руперт Сандерстай учир ургуулж, Робертыг хуурсан юм. Дашрамд сонирхуулахад, Кристен тэр цагаас хойш сонирхлоо өөрчилж, хэд хэдэн эмэгтэйг эксээ болгоод авсан. 

Уотерхаусын хайр дурлалын түүх гэвэл жүжигчин, найруулагч Брэдли Купертэй жил үерхэж, жүжигчин Жэймс Марсдентай хэсэг уулзаж байсан аж.