ШТС-д  шатахуунаа дүүргүүлэхэд гадуур хальж асгаран үнийг нь иргэнээр төлүүлсэн тухай гомдол иржээ.

Гомдлын дагуу МХЕГ-аас “Магнай Трейд” компанийн БЗД-ийн хоёрдугаар хороонд байрлах ШТС-д шалгалт хийсэн байна.

Шалгалтаар тус ШТС-ийн АИ-92 бензиний борлуулалтад ашиглаж буй түгээгүүрийн хошууны мэдрэгч ажиллахгүй, банк дүүрэх үед автоматаар зогсохгүй хальж асгарч байгаа зөрчлийг илрүүлсэн ажээ. Гэвч  иргэнийг буруутган төлүүлсэн зөрчлийг арилгуулсан байна.

Ил талбайд бензин  асгарснаар газрын хөрс, агаарын бохирдол үүсэхээс гадна гал гарах хүртэл эрсдэлтэй тул шатахууны жижиглэнгийн худалдаа эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллагууд тоног төхөөрөмж, хэмжих хэрэгслийнхээ техникийн найдвартай, бэлэн байдлыг хангаж, дотоод хяналтыг сайжруулан, осол аюулгүй ажиллах талаар онцгой анхаарч ажиллах шаардлагатай байгааг Мэргэжлийн хяналтын байгууллагаас анхааруулж байна.