Өмнөд Солонгосын парламентын сонгуулийн санал хураалт өнөөдөр коронавирусын халдвар тархсан зарим хотуудад эхэллээ. Халдвар тараах эрсдэлийг бууруулахын тулд Covid-19 өвчнөөр халдварласан нийт санал өгөх боломжтой 3000 гаруй өвчтөнгүүд, мөн тэднийг эмчилж байгаа эрүүл мэндийн 900 гаруй албан хаагч, эмч нар Сөүл болон Дэгү хотуудад тусгайлан бэлдсэн 8 санал авах байранд санал өгч байна.

Сонгуулийн санал авах өдөр хэдийгээр 4-р сарын 15-нд боловч санал авах байранд ирэх сонгогчидыг тоог бууруулахын тулд эрт санал авах боломжийг сонгогчид ашиглах байх хэмээн тус улсын сонгуулийн ерөнхий хороо үзэж 2 хоногийн өмнөөс санал хураалтыг эхлүүлж байна.
Нийт 3500 гаруй тооны санал авах байр эдгээр өдрүүдэд сонгогчидод нээлттэй байх юм байна.


Тус улсын Ерөнхийлөгч Мун Жэ-ин, гэргийн хамт амны хаалт, бээлий өмсөж саналаа өглөө. Бүх сонгогчид амны хаалт зүүж, гар ариутгагч хэрэглэж, бээлий өмсөж байна.

 Мөн санал авах байранд орохдоо биеийн халууныг нь хэмжиж, 37,5-аас дээш биеийн хэмтэй сонгогчдыг өөр байр руу оруулж байна.

Өмнөд Солонгост халдвар авсан хүний тоо 10,450. Нийт 7,117 хүмүүс эдгэрч, 3,125 хүн эмчлэгдэж байна. Нас барсан хүний тоо 208.