Иргэний цэргийн үүргээ биелүүлж, цэргийн жинхэнэ албаны хугацааг дуусган халагдаж ирсэн дайчдыг нийслэлийн хэмжээнд 2018 оны тавдугаар сарын 1-ний өдөр хүлээн авлаа.

Тус арга хэмжээний үеэр халагдаж ирсэн дайчдад ажлын байр санал болгож, сургалтад хамруулах болсон “Магнай трейд” ХХК, “Жигүүр гранд” ХХК, “Эко констракшн” ХХК, Арвайн үндэс ХХК, “Номин холдинг” ХХК, Сод Монгол групп, Орчлон констракшн, “Буян” ХХК, “Шилэн хийц” ХХК “Юни сервис” ХХК “Хүчит зам” ХХК, “Шайда цонх” ХХК Хөдөлмөрийн бирж, Хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээний төв, Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний загвар төв, “Алтан боломж” сургалтын төв, Герман-Монголын мэргэжил сургалт, үйлдвэрлэлийн төв, “Тэнгэрлэг бамбай” ХХК, “Бамбай секьюрити хамгаалалтын алба”, “Эрдэнэс” ХХК, “Аравт секьюрити сервис  хамгаалалтын алба, “Гэрэлт ирээдүй” мэргэжил олгох сургалтын төв, “Цахилгаан механик үйлдвэр” ХХК, “Их чонос” ХХК, “Уурхайчин” СӨХ, “Содон суварга” СӨХ, “Тэлүүн ач” ХХК, “Хан хэрлэн” ХХК, “Өрнө өрнөх” ХХК зэрэг байгууллагад  Нийслэлийн Засаг дарга болон Нийслэлийн цэрэг татлагын товчооны зүгээс талархал илэрхийлж байна гэж нийслэлийн Цэргийн штабаас мэдээллээ.