Бүтээлч салбарт ажиллаж байгаа хүмүүсийг “хайрцагнаас гадуур” сэтгэхийг шаарддаг. Энэ салбарын хүмүүс “Би хайрцагнаас гадуур сэтгэдэг”, “Бид хайрцагнаас гадуур сэтгэх хэрэгтэй байна” гэх мэт үг олон сонсдог.

“Бүтээлч” гэдэг үгийн тодорхойлолтыг харвал эсрэг утга нь “нэг хэвийн зүйл” гэсэн үг. Ингэж үзвэл дээрх шиг үгс нэгэн хэвийн зүйл болж, мөн чанараа алдаж байгаа юм. Бүтээлчээр сэтгэж, бүтээлч зүйл хийх шаардлагатай хүмүүс “хайрцагнаас гадуур сэтгэ” гэдэг үг хэлснийхээ төлөө халагдах учиртай. Ингэж хэллээ гээд бүтээлч болчихгүй.

Хил хязгааргүй сэтгэх нь үнэн хэрэгтээ бүтээлч сэтгэлгээнд саатал үүсгэдэг болохоор эсрэгээрээ хайрцаглах нь зүйтэй. Уншигч та бүхний хэсэг нь үүнтэй санал нийлж мэдэх. Харин зарим нь “Тэгээд бүтээлч сэтгэлгээ шаардахдаа өөр юу гэж хэлэх ёстой вэ” гэж бодож магад. Тэгвэл дараах үгсээс санаа авч болно.

“Бид өнөөдөр эвгүй сэтгэх хэрэгтэй байна.” УТГА: Бидэнд жирийн хүнийг тавгүйрхүйлж ч мэдэхээр бүтээлч сэтгэлгээ хэрэгтэй байна, эсвэл бидэнд хэлэхээс санаа зовж байгаа санаа чинь хэрэгтэй байна.

“Бид өнөөдөр хязгаарыг ” УТГА: Бидний ажил энэ, бидэнд ийм асуудлууд байна, гэхдээ бид амжилттай гүйцэтгэх хэрэгтэй. Бид юу хийж чадах вэ? Айхтар санаа гаргах хүн байна уу?

Дээрх нь бүгд бүтээлч сэтгэлгээг дэмжих үгс. Хэрэв та бүтээлч байдлын талаарх Капсулын философийг мэддэг бол хүн бүр бүтээлч сэтгэлгээтэй гэдэгт итгэдэг болов уу. Гэвч бидний цөөхөн нь л байгалийн эл чадварыг бусдын өмнө ашиглаж, үүнээс ч цөөн нь ашигласныхаа төлөө хөлс авдаг.

Та давтагдашгүй санаа гаргамаар байгаа бол давтагдашгүй арга ашигла. Харин нэг хэвийн санаа хайж байгаа бол “Алив хайрцагнаас гадуур сэтгэцгээе” хэмээн уриалж эхлүүлээрэй.