Энэ сарын 18-ны өдөр Дорнод аймаг дахь Зэвсэгт хүчний 327 дугаар ангид цэрэг машинд дайруулж нас барсан харамсалтай хэрэг гарчээ.

Амь насаа алдсан байлдагч Н нь тухайн үед Дорнод аймгийн Чойбалсан сумын “Өлзийт” гэдэг газар хадлан бэлтгэж явсан аж. Энэ үедээ хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа зөрчигдсөнөөс болж чиргүүлтэй машин дээрээс унаж амь насаа алдсан байна.

Одоогийн байдлаар Дорнод аймгийн Цагдаагийн хэлтэс дээр уг хэргийг шалгаж байна. Шүүх эмнэлгийн дүгнэлт болоод бусад эцсийн хариунууд гараагүй аж.