Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн дагуу иргэдийн хадгаламжийн хүүд 2018 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн татвар ногдуулах болсон. Үүнийг буруу ташаа ойлгосон хүмүүс хадгаламжаас татвар авч байна хэмээн ташаа ойлгох болжээ. Энэ талаарх хуулийн заалтыг харвал хадгаламжаас биш хадгаламжийн хүүнээс татвар авах аж. Энэхүү татвар нь банкинд биш улсын төсөвт ордог. Хүү бол хадгаламж эзэмшигчид орж буй орлого гэдэг утгаараа орлoгын албан татвар авч байгаа хэрэг юм. Мөнгөө хадгалуулсан хүнд ямар ч бодит хохиролгүй гэсэн үг.

Үүнд хүүхдийн мөнгөний хадгаламж ч орно. Тэрхүү мөнгөний хүүг хүүхдийнх гэж тооцох боломжгүй. Орлого л гэж тооцно. Гэхдээ хадгаламжийн үндсэн дүнгээс нэг төгрөг битгий хэл нэг ч мөнгө авахгүй гэсэн үг. Тиймээс таны хадгалуулсан мөнгөнөөс татвар авна гэcэн мэдээлэл нь огт худлаа юм.

Сонирхуулахад манaй улс хадгаламжийн хүү өндөр орны тоонд ордог ажээ.