Хадгаламж, зээлийн хоршоо (ХЗХ)-дын удирдах ажилтан, нягтлан бодогчдыг чадавхжуулах хойд бүсийн сургалт өнөөдөр Орхон аймагт боллоо. Санхүүгийн зохицуулах хороо, Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлж буй төслийн хүрээнд зохион байгуулсан тус сургалтаар ХЗХ-дын хөгжлийн хэтийн чиг хандлага, өндөр хөгжсөн улс орнуудын туршлага, сорилтыг хэлэлцсэн бөгөөд Орхон, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн ХЗХ-дын төлөөлөгч оролцов.