HBO-ийн "Хаадын тоглоом" алдарт цувралын фенүүд төгсгөлийн ангийн дараа 4.9 сая Америкчууд оройн цагаар үздэг уран зөгнөлийн баатарлаг туульсаа өндөрлөж байгаад гашуудан, дараах өдөр нь өвчний шалтгаанаар эсвэл чөлөөний амралтын нэг өдрөө ашиглан амрах магадлалтай хэмээн Кроносын хөдөлмөрийн институтын явуулсан санал асуулга тогтоожээ.

Мөн амралтын өдрүүдэд ажилладаг 5.8 сая хүн амралт, өвчний чөлөө зэргийг ашиглан хэн дараагийн хаан сэнтийд залрахыг финалын үзүүлбэрээс харах боломжтой юм.

Судалгаанаас харахад нийт 27.2 сая ажиллагсад уг цувралын төгсгөлийн ангийг тохиолдуулан ням, даваа гарагт ажиллахгүй байх магадлалтай ажээ. Даваа гарагт 10.7 сая хүн ажилдаа ирэхгүй бол 2.9 сая хүмүүс оффистоо өглөө хоцорч очих нь. Харин 3.4 сая хүмүүс гэрээсээ ажлаа зохицуулахаар төлөвлөжээ.

Мөн хэдэн арван сая ажилчид ажлын бүтээмжээ алдах нь тодорхой байгаа бөгөөд уг цувралын сүүлийн үйл явдлын талаар хамтран ажиллагсадтайгаа ярилцах юм уу, уг цувралын талаарх сэтгэгдлийг онлайнаар унших  эсвэл цувралын сүүлийн хэсгийн талаар өөрсдийн сэтгэгдэл бичихэд зориулна гэж таамаглажээ.