НЬЮ-ЙОРК. /The Hollywood Reporter/. “Хаадын тоглоом” цувралын найруулагч Дэвид БениоффДэниэл Уайсс нар стриминг үйлчилгээ үзүүлдэг “Netflix” компанитай кино зураг авах, телевизийн шоу хийх 200 сая ам.долларын урт хугацааны гэрээ байгуулжээ.

"Арван жилийн хугацаанд хамтран ажилласан “HBO” телевизийн хамт олонд бид талархал илэрхийлж байна. “Netflix” компанийн дэд ерөнхийлөгч Синди Холлэнд, Питер Фридлендер нартай бид хэдэн сарын хугацаанд ярилцсан” хэмээн БениоффУэйсс нар ярьсан байна. 

“Хаадын тоглоом” цуврал киноны найруулагчидтай гэрээ байгуулахын төлөөх өрсөлдөөнд “Netflix” компани “Walt Disney” болон “Amazon” компанийг тэргүүллээ хэмээн “The Hollywood Reporter” сэтгүүл цохон тэмдэглэжээ. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг