КFC сүлжээ рестораны Зайсан дахь салбараар энэ сарын 9-11-ний өдрүүдэд үйлчлүүлсэн зарим хүн хордлого авчээ.

Өнөөдрийн байдлаар тус сүлжээ рестораны хоолноос хордсон 20 хүн ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж буй бөгөөд тэдгээрийн 10 нь хүүхэд аж.

Шинжилгээний албан ёсны хариу өнөө орой гарах юм байна.