Дуучин Кэти Перри хувийн амьдралдаа тохиосон гайхалтай мэдээгээ "Never Worn White" дууны клипээрээ дамжуулан хуваалцлаа. 

Фенүүд нь тус мэдээг урьдчилан таамаглаж байсан ч тэрээр клипнийхээ төгсгөлд гэдсээ илсэн нь жирэмсэн болохыг нь албан ёсоор баталгаажуулжээ. Дуучин нууцаа задалсныхаа дараа “дахин гэдсээ татах шаардлагагүй боллоо” хэмээн твиттерээрээ хошигножээ. Хосууд 2019 оны хоёрдугаар сард сүй тавьсан юм.  

Дуучны шинэ клип бүхий дуу нь хайранд итгэх итгэл болон удахгүй тохиох аз жаргалтай гэрлэлтийн талаар өгүүлдэг байна. Тус клипээр дамжуулан зарласан энэхүү мэдээ нь уг клипийг улам сэтгэл хөдөлгөм болгож чаджээ. 


Тус клипийг хүргэж байна.

  
 
 
 
 
 
 
 View this post on Instagram
 
 
 
 
 
 
 
 
 
 

 full bloom

 

A post shared by  KATY PERRY (@katyperry) on