Саяхан жүжигчин Жейми Фокс шөнийн цэнгээний газраас залуу дуучин Селатай гар гараасаа хөтлөлцөн гарсан билээ. Жүжигчин Кети Холмс нөхөр Жейми Фокстой зургаан жилийн турш үргэлжилсэн харилцаандаа цэг тавьсан тухайгаа дотны найздаа хэлсэнийг Pagesix мэдээлсэн байна.

Тэд Мет Галагийн улаан хивсний ёслолд тавдугаар сард хамт оролцсон ч түүнээс хойш хамтдаа олны өмнө ил гараагүй ажээ.  

US Weekly салах саналыг Кети Холмс санаачилсан хэмээн мэдээлсэн ч жүжигчдийн хэвлэлийн төлөөлөгчид одоогоор албан ёсны мэдэгдэл хийгээгүй юм. Гэхдээ Жейми Фоксийн юу хийх нь түүнд хамаагүй бөгөөд салаад хэдэн сар болж байгаа хэмээн Кети Холмс хэлжээ.

People сэтгүүлийн тайлбарласнаар Жейми Фокс нь залуу дуучинтай хувийн харилцаа үүсгээгүй, харин түүнд карьераа эхлүүлэхэд нь тусалж буй тухай мэдээлсэн байна. Дуучин Села өөрийн инстаграм хуудаснаа жүжигчин Жейми Фокстой авахуулсан зургаа нийтлэн “надад итгэж бас хийсэн бүхэнд тань баярлалаа” хэмээн бичжээ.

Кети Холмс, Фокс нарын харилцаа 2013 оноос эхэлсэн ч нууцлаг харилцаагаа 2017 онд ил болгосон байна.

Эх сурвалж: https://www.dailymail.co.uk