Английн “Челси” клуб хаалгач Кепа Аррисабалага-г Испанийн “Атлетико” клубээс худалдан авсан байна.
 
23 настай хаалгач Кепа Бельгийн хаалгач Тибо Куртуа-гийн оронд талбайд гарах юм. Харин Тибо Испанийн “Реал” руу шилжжээ.
 
Өмнө нь хэвлэлүүдэд мэдээлж байснаар бол, “Чельси” клуб Кепаг авахын тулд 80 сая евро төлөхийг зөвшөөрсөн байна. Ингэснээр Кепа дэлхийн хөл бөмбөгийн түүхэн дэх хамгийн үнэтэй хаалгач болж байгаа юм.
 
Кепагийн өмнөх хамгийн үнэтэй хаалгач бол Бразилийн Аллисон бөгөөд тэрбээр энэ зун 72,5 сая еврогоор Италийн “Рома” багаас Английн “Ливерпуль” клубт шилжин иржээ.
 
Түүнээс өмнөх хамгийн үнэтэй хаалгач бол Аллисоны эх орон нэгт Эдерсон бөгөөд тэрбээр 40 сая еврогоор Английн “Манчестер Сити”-гээс Португалын “Бенфика” клубт ирсэн байна. Ингэснээр тэрбээр 2001 оноос хойш дэлхийн хамгийн үнэтэй хаалгач гэгдэж байсан Италийн Ж.Буффоны /34 сая евро/ дээд амжилтыг эвдсэн юм. Ж.Буффоныг авахын тулд “Ювентус” клуб “Парма”-д 34 сая евро төлж байжээ.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг