Коронавирусийн улмаас Кени улс ирэх жилийн нэгдүгээр сар хүртэл ерөнхий боловсролын бүх сургуулиа хаахаар шийдвэрлэжээ.

Үүнтэй холбоотойгоор арав болон 11 дүгээр саруудад авагддаг төгсөх, анги дэвших шалгалтууд ч цуцлагдсан байна. 

Тус улсын Боловсролын сайд Жорж Магоагийн хэлж буйгаар хичээлийн жил эхлээд дөнгөж гурван сар хичээллэж байхад сургуулиуд хаагдсан учир тухайн хичээлийн жилийг дахин эхлэх аж. Мөн сурагчдад хичээлийг онлайнаар заах аргуудыг судалж үзнэ гэв.

George Magoha/ People Daily

Харин их сургууль, коллежууд халдвараас сэргийлэх хатуу хэв журмыг хэрэгжүүлж чадна гэвэл есдүгээр сард нээгдэх гэнэ.

Кени улсад одоогоор коронавирусийн 8.000 батлагдсан тохиолдол бүртгэгдэж, 164 хүн нас баржээ.


Эх сурвалж: BBC