Хун тайж Уильям, гүнгийн авхай Кейт нар хоёр хүүхэдтэй бөгөөд дахин үрийн зулай үнэрлэх гэж байгаа билээ. "Forbes" сэтгүүлд бичиж буйгаар Мидлтоны жирэмлэлт хүндрэлтэй тулгарч байгаа ажээ. Бие давхар ихэнх эмэгтэйчүүдийн дотор голдуу өглөөгүүр муухайрдаг. Гэвч түүний хувьд жирэмслэлтийн гүн хордлоготой байгаа гэнэ.

Гүнгийн авхайд хоёр дахь хүүхдээ тээж байх үед нь эмч “Hypermesis Gravidarum” гэсэн онош тавьжээ. Энэ онош нь жирийн нэг дотор эвгүйрэлт биш юм. Маш ховор эмгэг юм. Энэ нь бие давхар эмэгтэйн биед маш хүнд буюу хүчтэйгээр 3-4 удаа огиулах хэлбэрээр илэрдэг аж. Цаашлаад энэ нь ургийн усгүйжилт, тэжээллэг эрдэс бодисын дутагдал мөн хэвийн жингээ барьж чадахгүйд хүргэдэг. Гипермезисийн өөр шинж тэмдэг бол цусны даралт багасах, зүрхний цохилтын тоо багасах, толгойн өвдөлт, ухаан алдах шинж тэмдэг үзүүлдэг байна.

Гипермезис гравидарум маш ховор, дэлхий дахинд жирэмсэн эмэгтэйчүүдийн зөвхөн 3% энэ өвчнөөр оношлогддог. Гипермезисийг намдаах эм байдаггүй бөгөөд эмэгтэйчүүд бүхэл бүтэн 9 сарын турш тэвчиж, туулахаас аргагүй. Эмчлэгдэхгүй учраас дахин жирэмслэх тоолонд өвчин дахин эхэлдэг гэнэ.

Гурав дахь удаагаа хүүхэд тээж буй Кейт дахин ийм шинж тэмдгүүдийг тэсч чадахгүй ч байж мэднэ. Тиймээс "Forbes" сэтгүүл түүнийг дөрөв дэх хүүхдээ төлөвлөж чадахгүй байгаа гэж бичжээ.