Малайз, Америкийн загвар өмсөгч Мэнди Лью нь Макаогийн казиногийн эзэн Алвин Чаугаас "салалтын төлбөр" болгон ихээхэн хэмжээний мөнгө  авахаар болжээ. 

Лью нь сүүлийн таван жилийн хугацаанд түүний нууц амраг байсан бөгөөд Чауг орхисны дараа 38 сая долларыг “төлбөрт” авахаар тохиролцсоныг Straits Times мэдээлжээ.

45 настай Алвин Чау нь 38 настай эхнэр Хайди Чанаас салах бодолгүй нь ил болсон даруйд Лью  харилцаагаа дуусгавар болгох шийдвэрт хүрсэн байна. 

Лью 2014 оноос Чаутай үерхэж эхэлжээ. Тухайн үед Чау нь албан ёсоор гэрлэсэн байсан ч харилцаагаа олны нүднээс нуухыг хүсээгүй аж. Лью нь Чаугийн гурван хүүхдийг төрүүлж, Лондонд өсгөж байгаа бол Чау нь эхнэрээсээ хоёр хүүхэдтэй, өмнөх эхнэрээсээ нэг хүүтэй юм.

  
 

 
 

 


 

 
 View this post on Instagram

 
 

 

 

 

 

 

 

 

 

 HWB Award by Watsons 2014

 

A post shared by  劉碧麗 Mandy Lieu (@mandylieu_official) on

 

Чан нь бусад эмэгтэйчүүдэд нөхрөөсөө хол байхыг сануулснаас гадна нөхрөөсөө салах хүсэлтээ гаргаж байсан удаатай. Гэсэн хэдий ч Чау гэр бүлээ цуцлахаас татгалзсан ба Чаныг алдах нь эд хөрөнгөө алдахаас ч илүү гарз хохирол болохыг тэрээр ойлгож байсан аж. Түүний хуримтлуулсан хөрөнгийн дийлэнх нь гэрлэлтийн дараа олсон хөрөнгө юм.  

Өмнөх харилцаагаа дуусгавар болсны дараа хуучин найз бүсгүй эсвэл амрагтаа үнэтэй бэлэг, их хэмжээний мөнгө өгөх нь гадны хүмүүст гайхмаар санагдаж магадгүй ч Их Хятад дахь чинээлэг магнатуудын дунд тийм ч гэнэтийн зүйл биш гэж Straits Times агентлаг мэдээлжээ. 


Эх сурвалж: https://nextshark.com/