"Сан Антонио Спөрс" баг 17 хожил 8 хожигдолтойгоор өрнөд бүсийн 3 дугаар байранд бичигдэж байгаа. Тэд сүүлийн 10 тоглолтод найман хожил авсан. Тэгвэл Спөрсийн сайн амжилт цаашдаа ч үргэлжлэх өндөр магадлалтай боллоо. 

Учир нь улирлын эхний 25 тоглолтыг бэртлийн улмаас өнжөөд байсан Кавай Леонард тун удахгүй бэртлээс эргэн ирэхээр болжээ.

Түүний хувьд Мягмар гарагт Даллас Маверикс багийн эсрэг хийх тоглолтод оролцохоор төлөвлөж байгаа тухай эх сурвалжууд мэдээллэсэн байна.

Кавай Леонард зөвхөн улирлын өмнөх тоглолтуудыг өнжих ёстой байсан ч эмчилгээний үр дүн муу байсан учраас дахин хоёр сар эмчилгээ хийлгэх шаардлагатай болсон. Леонард өнгөрсөн долоо хоногоос эхлэн тавын эсрэг тав бэлтгэлд оролцож эхэлсэн юм.