Шашин шүтлэгт хэт автсан Филиппинийн жижиг бүлгийн Католик шашинтнууд итгэл үнэмшлээ харуулахын тулд жил бүрийн "сайн баасан" гарагт өөрсдийгөө загалмайд цовдлуулдаг байна. Уламжлалт уг үйл явдалд үнэнч итгэгч нар хамрагдаж, Христийн туулсан зовлон бэрхшээлийг өөрийн биеэр туулж буй мэтээр харуулдаг. 

Уг арга хэмжээнд тогтмол оролцдог 58 настай шүтлэгтэн Рубен Энаже нь сүүлийн 33 жилийн уг өдөр загалмайд цовдлогдсон хэмээн CNN мэдээлжээ. 


Тэрээр 33 удаа буюу 33 жилийн "сайн баасан" гарагт Панпанжа мужийн Сан-Педро-Катуд тосгонд Есүс Христийн үхлийг өөрийн биеэр харуулан цовдлуулсан байна. Рубен Энаже энэ талаараа “Наминчлал гэхээс илүүтэйгээр, энэ бол миний хувьд тайтгарал. Би загалмайг үүрэн, дараа нь загалмайд хадагдахдаа хийдэг зүйл бол залбирах. Би түүний адислалд талархаж, уучлахыг гуйдаг” гэжээ. 

Тэрээр 59 нас хүрч буй учир тосгоноос нь сайн дураар оролцох хэн нэгэн гарч ирвэл өөрийн байр суурийг тавьж өгөхөд бэлэн байгаа. Хөгшрөлтийн улмаас бие махбодын шийтгэлийг үүрэхэд бэрхшээлтэй болсон талаараа мөн ярьсан байна. Филиппинийн Засгийн газар уламжлалт арга хэмжээг зогсоож дийлэхгүй байгаа ба Эрүүл мэндийн байгууллага нь тэднийг ядаж хөшүү өвчиний тарилга болон ариутгасан хадаас хэрэглэхийг сануулжээ.