2022 онд Катар улсад болох хөл бөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд зориулан 40,000 хүний багтаамжтай “үтрээ" хэлбэртэй цэнгэлдэх хүрээлэн барьж буй үйл явцыг дэлгэжээ. 

Уг стадионы дизайныг Британи-Иракын архитектор Даме Заха Хадид гаргасан байна. Тэрээр 2016 онд 65 насандаа зүрхний шигдээсээр өөд болсон юм. 

2013 онд дизайнер зураг төслийг анх танилцуулахад уг санаа нь далбаат завь, уламжлалт Арабын сувдны шумбалт, загасны хайрснаас санаа авсан хэмээн хүмүүс таамаглал дэвшүүлсэн. Харин зарим нь эмэгтэй хүний нууц эрхтэнтэй төстэй хэмээн сэтгэгдэлээ үлдээжээ. Тухайн үед дизайнер уг сэтгэгдэлд бухимдсан бөгөөд нүхтэй болгоныг эмэгтэй хүний эрхтэнтэй зүйрлүүлэх нь утгагүй юм хэмээн бичсэн байдаг. Хэрвээ энэ дизайныг эрэгтэй хүн гаргасан бол ижил шүүмжлэлд өртөхгүй байсан хэмээн тэрээр гомдоллож байсан юм. 

Тэрээр уг дизайнаа“ Орон нутгийн загасчид, сувд хайгчдыг тээвэрлэдэг завьнаас санаа авсан ба стадионы долгио нь Катарын өнгөрсөн үеийг ирээдүйн дэвшилтэт алсын хараатай хамт дүрсэлсэн” хэмээн тайлбарлажээ.