Испанийн дээд шүүхээс Каталаны тусгаар тогтнол зарлах хөдөлгөөн заралсан хүмүүсийн хоёрыг нь баривчлахыг даалгажээ. Төв Засгийн газар болон салан тусгаарлагчдын дундах хагарал өргөжсөөр байгаа энэ үед тэднийг баривчиллаа. Каталаны салан тусгаарлагч гол хоёр бүлгэмийн тэргүүн цагдаа нарын мөрдлөгийг саатуулсан байна. 

Каталонийн бүс нутгийн Засгийн газраас ард иргэдийн дийлэнх нь Испани улсаас өрх тусгаарлахын дэмжсэн тухай мэдээлжээ. Тодруулбал, дор хаяж 90 хувь нь тусгаар тогтнолоо зарлахыг дэмжсэн байна. Бүсийн удирдагч Карлес Пуигдмонт “Бид удахгүй тусгаар тогтнолоо удахгүй зарлаж мэдэх нь”  гэжээ.

Испанийн Ерөнхий сайд Мариано Рахой санал хураалт болохоос ч өмнө “үндсэн хуульд харшилсан” хэмээн мэдэгдсэн. Дашрамд, Испанийн хоёр дахь том хот Барселони Каталонд байдаг билээ.