Каталонийн бүс нутгийн Засгийн газраас ард иргэдийн дийлэнх нь Испани улсаас өрх тусгаарлахын дэмжсэн тухай мэдээлжээ. Тодруулбал, дор хаяж 90 хувь нь тусгаар тогтнолоо зарлахыг дэмжсэн байна. Бүсийн удирдагч Карлес Пуигдмонт “Бид удахгүй тусгаар тогтнолоо удахгүй зарлаж мэдэх нь”  гэжээ.

Испанийн Ерөнхий сайд Мариано Рахой санал хураалт болохоос ч өмнө “үндсэн хуульд харшилсан” хэмээн мэдэгдсэн. Дашрамд, Испанийн хоёр дахь том хот Барселони Каталонд байдаг билээ.