ПАРИС. /Reuters/. Сүүлийн хэдэн жилийн хугацаанд Renault-Nissan” компанийн Оман дахь бизнесийн түнш рүү сэжиг бүхий төлбөрүүд хийгдсэн тухай “Renault” компаниас Францын Прокурорын газарт мэдээлсэн байна.

Renault” компанийн явуулсан мөрдөн шалгах ажиллагааны дүнд уг компаниас Оман дахь дистрибьютер компанид 2011 оноос хойш олон сая еврогийн төлбөрийг шилжүүлсэн байсныг илрүүлжээ. Түүнчлэн уг төлбөрийн дийлэнхийг “Renault-Nissan-Mitsubishi” нэгдлийн тэргүүн асан Карлос Гоны хамтран ажиллагчийн удирддаг Ливан компани руу шилжүүлсэн байжээ.

К.Гон Версалийн ордонд болсон хуримын үдэшлэгийнхээ зардалд компанийн сангаас завшсан байж магадгүй тухай “Renault” компаниас урьд нь мэдээлж байсан юм. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг