Франц-Японы Renault-Nissan-Mitsubishi нэгдлийн тэргүүн асан Карлос Гоныг удахгүй барьцаагаар суллаж магадгүй тухай телевизийн NHK суваг мэдээлжээ.

Тус сувгийн мэдээлснээр, Карлос Гон, түүний хамтран зүтгэгч, Nissan компанийн захирлуудын зөвлөлийн гишүүн асан Грег Келли нарыг хорих хугацааг 12 дугаар сарын 21-нээс хойш сунгах тухай прокурорын хүсэлтийг Токиогийн тойргийн шүүх хүчингүй болгосон байна.

Одоо тэдний өмгөөлөгчид үйлчлүүлэгчдээ батлан даалтаар суллуулах асуудлыг шийдэхээр ажиллаж байна гэж  NHK суваг мэдээлжээ. 



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, TASS