Жордин Вүүдс нь Кардашиантай холбоотой цуу яриа дуустал нуугдаж байж болох ч тийм ч нам гүм байсангүй. Өчигдөр тэрээр баруун Лондонгийн Челсид оройн хоол идэхээр гарахдаа дотуур хувцас нь нэвт гэрэлтэх барын эрээн даашинз өмсөн, дээгүүрээ савхин хүрэм нөмөрчээ. 

21 настай Жордин Вүүдс, ээжийн хамт Итали рестораны зүг алхаж байх зуураа папарацийн дуранд өртсөн байна. 

Өнгөрсөн ням гарагт ээжийнх нь төрсөн өдөр тохиосон тул тэд ийнхүү тэмдэглэхээр рестораныг зорьжээ. 

“Keeping up with Kardashian” шоуны ирэх улирлын бичлэгийн трэйлерээр Тристен Томпсон болон Жордин Вүүдс нарын мэхлэлтийн талаар түлхүү гарах аж. /Трейллерийг энд дарж үзнэ үү/

Уг үйл явдал нь Жордан  Вүүдсийг эвгүйцүүлсэн ба чимээ намжтал ийнхүү түр холдсон бололтой. 

Мэдээж түүний ээж ч уг үйл явдалд дургуйцсэн ч, ийм зүйл болохыг урьдчилан тааварлаж байсан хэмээн хэлжээ. Тэрээр гаднаа бүх зүйл зүгээр байгаа мэтээр харагдахыг хичээж байгаа ч дотроо олон асуудалтай нүүр тулгарч буй нь ойлгомжтой. 

16 дахь “Keeping up with Kardashian” шоуны үеэр Клоу “Миний гэр бүл сүйрсэн” хэмээн араар тавигч, NBA-ийн тоглогч найз залуугийнхаа мэхлэлт баригдсаны дараа сэтгэл хөдлөлөө барьж чадахгүй хэлж байгаа гээд бүх үйл явдал хэрхэн өрнөхийг уг шоуны фенүүд үзэх боломжтой аж.



Эх сурвалж: www.dailymail.co.uk