Америкийн реалити шоуны од Ким Кардашиан хүүхдүүдийнхээ зургийг хуваалцсан байна. Тэрбээр алдарт реппер Канье Уэсттэй гэрлэж гурван хүүхдийн эцэг эх болсон юм. Тэднийг Норт, Сэйнт, Чикаго гэдэг.

Тэд бага хүүхдээ тээгч эхээр төрүүлсэн юм. Хосууд тээгч эхэд нийтдээ 113 мянган ам.доллар төлсөн ажээ. Тээгч эх нь 25-30 насны, африк-америк бүсгүй байсан ажээ.  Кардашианы гэр бүлийнхэн Чикаго хотод хүүхэд хар тамхи, мансууруулах бодист донтохын эсрэг санд жил бүр хандив өгдөг уламжлалтай гэнэ.