КАРАКАС. /MercoPress/. Венесуэлийн Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Хуан Гуайдогийн удирдаж буй “Эрх чөлөөний ажиллагаа”-г дэмжигчид нийслэл Каракас хотын хурдны зам дээр жагсах үеэр тус улсын Үндэсний гвардын хуягт тээврийн хэрэгсэл зориудаар тэдэн рүү дайрсан байна.


Хэсэг бүлэг жагсагчид цэргийн байгууламж руу нэвтрэхийг оролдож, “La Carlota” агаарын баазын хашлага руу халдсаны дараа энэ явдал болжээ. Батлан хамгаалахын сайд Владимир Падрино Лопез мягмар гарагт мэдэгдэхдээ, сөрөг хүчин “цус асгаруулах”-ыг хүсэж байна хэмээгээд, гудамжуудад амиа алдсан хүмүүсийн хариуцлагыг тэд хүлээх ёстой гэжээ. 

“Хүч хэрэглэхээр “Miraflores”-т /Ерөнхийлөгчийн байрлаж буй газар/ ирсэн хэнд ч хүчирхийллээр хариу барих болно, хэрэв бидэнд зэвсэг хэрэглэх шаардлага үүсвэл хэрэглэх болно” гэж В.Лопез “VTV” сувгаар дамжуулан мэдээлсэн байна. Уг дүрс бичлэгийн үеэр Батлан хамгаалахын сайд цэргийн өндөр албан тушаалтнуудаар хүрээлүүлсэн байжээ. 



RunRunes” цахим хуудсын мэдээлснээр, Каракас хотын Чакао суурингийн эмнэлэгт сумны шархтай нэгэн эмэгтэй хүргэгдсэн ажээ. Үүний зэрэгцээ “Francisco Fajardo” хурдны зам, “La Carlota” агаарын баазад болсон ажиллагааны улмаас гэмтэж бэртсэн 19 хүн уг эмнэлэгт иржээ. 



Эх сурвалж: Монцамэ агентлаг