Капиталист намыг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай Д.Лхагвасүрэн нарын хүсэлтийг  Улсын Дээд шүүх 2019 оны  5 дугаар сарын 6-ны өдөр хянан хэлэлцлээ.Хүсэлтэд хавсаргасан баримт нь Улс төрийн намын тухай хуульд заасан шаардлагыг хангаагүй гэж үзэж, Дээд шүүх уг намыг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан хариу өгсөн байна.

Монголын Төв намыг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай А.Эрдэнэбаяр нарын хүсэлтийг Улсын Дээд шүүх 2019 оны  5 дугаар сарын 6-ны өдөр хянасан ч дээрхтэ ижил шалтгаанаар уг намыг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзав.