Капитал банкны өр төлбөр нь активаасаа 279 тэрбум төгрөгөөр хэтэрч, төлбөр түргэн гүйцэтгэх чадваргүй болж Монголбанкны шийдвэрээр татан буугдсан билээ.

Журам ёсоор банкин дахь хадгаламжийн дүн 20 сая төгрөгөөс дээш давсан тохиолдолд 20 сая хүртэлх төгрөгийг Хадгаламжийн даатгалын корпорациас нөхөн олгох ба 20 сая төгрөгөөс дээш давсан мөнгөн дүнг татан буугдсан банкны эрх хүлээн авагчаас нэхэмжлэн авах боломжтой. 

Хуулийн дагуу татан буугдсан банкны даатгагдсан хадгаламж эзэмшигч нь нөхөн төлбөрийг 3 жил хүртэлх хугацаанд нэхэмжлэх эрхтэй бөгөөд 6 дугаар сарын 14-ний байдлаар 20,015 хадгаламж эзэмшигчийн 35,9 тэрбум төгрөгийн нөхөн төлбөр олгоод байна.

Уг ажлын хүрээнд Капитал банкны төв болон орон нутгийн салбаруудын дараах эд хогшлыг худалдаж эхэлжээ.