Америкийн реалити шоуны од Ким Кардашиан алдарт реппер Канье Уэст нар 4 дэх хүүхдээ өлгийдэн авчээ.

Тус гэр бүлийн бяцхан гишүүн тэрээр алдартай хосуудын тээгч эхийн тусламжтайгаар мэндэлсэн 2 хүүхэд юм. 

Тээгч эх нь тэдний Чикаго охиныг тээн төрүүлсэн бүсгүй ажээ. Тэрээр өмнөх хоёр жирэмслэлтийн явцад биеийн байдал нь хүндэрсэн тул дахин төрөхгүй байхыг эмч анхааруулсан байна. Иймээс алдарт хосууд тээгч эхийг сонгосон ажээ.

Төрөлтийн талаар реалити шоуны од Ким Кардашиан "Хөл хүнд болж хэт таргалсан намайг усны үхэр гэж дуудаж байсан. Олон ч удаа муухай үг сонссон. Би жирэмсэн болохоороо нэлээн таргалдаг. Гадаад төрх бүхэлдээ өөрчлөгддөг гэж болно. Эрчүүд шиг төрдөггүй байсан бол үргэлж сайхан төрхөө хадгалж болно шүү дээ. Харин эмэгтэй хүн гэрлэж, хүүхэд төрүүлэх, өсгөх ёстой. Би ч гэсэн байгалийн хуулийг зөрчихийг хүсэхгүй байна" хэмээн ярьж байсан юм.