Үндэсний аюулгүй байдалд аюул учруулж болзошгүй хэрэгт сэжиглэн Канадын хоёр иргэнийг байцааж байгаа гэж БНХАУ-ын Гадаад хэргийн яамны хэвлэлийн албаны төлөөлөгч Лу Кан пүрэв гарагт албан ёсоор мэдэгдэв.

Канадын дипломатч асан Майкл Ковриг болон бизнес эрхлэгч Майкл Спавор нарыг энэ долоо хоногийн даваа гарагаас эхлэн саатуулсан байна.

Лу Каны хэлснээр, М.Ковригийг Бээжин хот дахь Төрийн аюулгүй байдлын товчооны байранд, М.Спаворыг Даньдун хот дахь Төрийн аюулгүй байдлын товчооны байранд түр саатуулж байгаа ажээ. Түүнчлэн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж буйтай холбоотойгоор дээрх хэргийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг өгөхөөс татгалзжээ.

Канадын хоёр иргэнийг баривчилсан нь “Huawei” компанийн санхүү хариуцсан захирал Мэн Ваньжоугийн баривчилгаатай холбоотой юу?гэсэн сэтгүүлчийн асуултад Гадаад хэргийн яамны хэвлэлийн албаны төлөөлөгч хариулахдаа, БНХАУ-ын эрх баригчид хууль тогтоомжид үндэслэн уг шийдвэрийг гаргасан гэжээ.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, NHK