НҮБ. /Anadolu/. “Курдистаны ажилчны нам” террорист бүлэглэл /КАН/ сургуулиудыг цэргийн зорилгоор ашиглаж, 313 хүүхдийг бүлэглэлдээ элсүүлсэн тухай НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд танилцуулсан тайланд дурджээ. 

"Зэвсэгт мөргөлдөөн дундах хүүхдүүд" жил тутмын тайланд дурдсанаар, КАН террорист бүлэглэлд элссэн хүүхдүүдийн 40 орчим хувь охид бөгөөд тэдний 20 нь 15-аас доош насны хүүхэд байгаа аж. Бүлэглэлд элссэн хүүхдүүд цэргийн сургуулилтад хамрагдсан бол 119 охин нь тулаанд хүртэл оролцсоныг тайланд дурдсан байна.

Үүнээс гадна КАН террорист бүлэглэл 24 сургууль, эмнэлгийг цэргийн сургалтын бааз, мөн 14 сургуулийг зэвсгийн агуулах болгон ашиглаж байгааг тайланд дурджээ.


Эх сурвалж: Монцамэ агентлаг