Сууж явсан автомашин нь Камбожийн өмнөд хэсгийн Кампонгсаом мужид зам тээврийн осолд өртсөнөөр тус улсын хунтайж Нородом Ранарит болон түүний гэргий Оук Пхалла нар гэмтэж бэртсэн тухай Синьхуаагентлаг орон нутгийн цагдаагийн газрын эх сурвалжийг иш татан мэдээлжээ.

“Хунтайжийн толгой болон хөл ноцтой биш гэмтсэн, харин эхнэр нь нэлээд хүнд гэмтэл авсан” гэж дээрх мужийн цагдаагийн газрын төлөөлөгч Чун Нарин мэдэгдсэн байна.

Камбожийн эзэн вангийн гэр бүлийн гишүүдийн сууж явсан автомашин зам тээврийн осолд өмнө нь бас өртөж байсан ба 2015 онд Камбожийн хунтайжийн автомашины цуваанд өөрөө буулгагч ачааны тэрэг дайран орж, 6 хүнийг гэмтээж байсан аж.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг